Товч танилцуулга

Бидний тухай

MDM Group нь Монгол иргэдэд Өмнөд Солонгосын эмнэлгүүдэд эмчлүүлэх боломжийг хялбар, найдвартай, ил тод болгох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.

30+

Түнш эмнэлэг

5000+

Эмчлүүлсэн үйлчлүүлэгч

15 орчуулагч

танд үйлчилнэ

10 жилийн

туршлага

Танилцъя

Бидний эрхэм зорилго

Монгол хүн бүр дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ авах боломжтой байх ёстой гэж бид үздэг. Иймээс хэлний бэрхшээл, мэдээллийн дутмаг байдлыг арилгахыг зорьдог.

Манай баг солонгос, монгол хэлийг чөлөөтэй эзэмшсэн, анагаахын салбарт туршлагатай зохицуулагч, орчуулагчдаас бүрддэг.

Бид үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэнд, нууцлал, сэтгэл ханамжийг хамгийн түрүүнд тавьдаг.

Бид хэрхэн эхэлсэн бэ…

Бидний түүх

Анх ойр дотны хүмүүсээ Солонгост эмчлүүлэхэд нь тусалж эхэлсэн туршлага маань өнөөдөр мэргэжлийн үйлчилгээ болон өргөжсөн.

Өнөөдөр бид олон эмнэлэгтэй хамтран ажиллаж, хавдар, зүрх судас, мэдрэл, шүд, гоо сайхан зэрэг олон чиглэлээр үйлчлүүлэгчдэдээ тусалж байна.

Далд төлбөргүй

Ил тод байдал

Эмчилгээний урьдчилсан төсөв, манай үйлчилгээний хөлсийг эхнээс нь тодорхой танилцуулна.

Таны итгэлийг хүндэлнэ

Найдвартай байдал

Таны эрүүл мэндийн мэдээллийг нууцлалтай хадгалж, зөвхөн эмчилгээний зорилгоор ашиглана.

Эх орондоо буцсаны дараа ч

Тасралтгүй дэмжлэг

Эмчилгээний дараах хяналт, эмийн зөвлөгөө, давтан үзлэгийн цагийг бид үргэлжлүүлэн зохицуулна.